Зуун жилийн ганцаардал

Зуун жилийн ганцаардал

Испани хэл дээрх уран зохиолыг ярихын тулд нэн тэргүүнд Колумбын зохиолч Габриель Гарсиа Маркесын "Зуун жилийн ганцаардал" романыг дурдах хэрэг гарна. Маркес 1927 онд Колумбын далайн эргийн Аракатака тосгонд төржээ. Сэтгүүлчийн мэргэжил эзэмшин олон газраар аялсны эцэст 17 жилийн өмнө эхлүүлсэн зохиолоо барьж авсан нь "Зуун жилийн ганцаардал" байлаа. Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ. Аудио бүтээлийн нийт урт: 15цаг 33минут Бүтээлийг уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "М Нэмэх" студид бүтээв. 2021 он.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-09-21

Зохиолч:

Габриель Гарсия Маркес

Нийтлэгч:

Mplus

Аудио номын урт:

15.6 цаг

Аудио номын хэмжээ:

1.3 GB

Хамаарагдах таг

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.