Ээдрээт цагийн бичээс

Хятадын автономит муж, үнэн хэрэгтээ Оросын нөлөөний бүс болон хувирсан Монгол орны хувьд Октябрийн хувьсгал, түүнийг залган гарсан иргэний дайн, Дундад иргэн улсад өрнөсөн милитарист генералуудын хоорондын тэмцэл ихээхэн нөлөөлсөн билээ. Орост иргэний дайн болж, улс орон нь хямралд автсан үеийг Хятадын генералууд ашиглан, Сюй Шужаны цэрэг 1919 онд Монголыг эзлэн авч, автономит эрхийг нь эвдэн хаясан билээ. Энэ үед иргэний дайнд түрэгдэн орж ирсэн Барон Унгерн Монголд байсан хятад цэргийг хөөн зайлуулж, Монголын тусгаар тогтнолыг эргэн сэргээсэн юм. 1921 онд байгуулагдсан Монгол Ардын намын анхны долоон гишүүн Зөвлөлт Орос улсаас дэмжлэг авч, Ардын хувьсгалыг хийж, улс орноо гадаадын хүчнээс чөлөөлөв. 1924 онд Богд хаан жанч халсаны дараа Монгол улс Бүгд Найрамдах байгууллыг сонгож, үндсэн хуулиа баталжээ. Энэ дэвтэрт Тува, Өвөрмонголд энэ үед болж байсан явдлуудыг мөн өгүүлнэ.

Ангилал:

Түүх

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

170

ISBN:

Нийтлэгдсэн:

2020-12-16

Нийтлэгч:

Ё.Отгонбаяр

Цахим хувилбар

₮24,000

Аудио хувилбар

₮24,000