
Зорилго бүр дуусах хугацаатай
Сэтгэл санааны тогтвортой байдлыг урт хугацаанд хадгалах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болсон. Сэтгэл гутрал, халшрал зэрэг сэтгэл санааны өвчлөл нь бидний амьдралын сэтгэл ханамжид хүчтэй нөлөөлж байгаа учраас энэ талаар ойлголттой байх нь чухал юм. Өөрийн 10 жил зөвлөгөө өгсөн туршлага болон тархи судлалын сүүлийн үеийн судалгаанд үндэслэн бичсэн анхны номоо хүргэж байна. Үйлдэл бүрийн цаана зорилго бий, зорилго бүрийн цаана дуусах хугацаа бий. Номыг уншаад та үйлдэл, зорилго, сэтгэлийн хөдөлгөөний талаар тодорхой ойлголттой болох ба нэг нэгэндээ хэрхэн нөлөөлдөг болохыг ойлгох юм. Өөрийн үйлдлийн давтамжийг тодорхойлох, зорилгын дуусах хугацааг мэддэг байж, сэтгэлийн хөдөлгөөнийг нэрлэж чаддаг болсноор та сэтгэл санааны тогтвортой байдлыг хадгалах боломжтой болох юм.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
28+
Хуудасны тоо:
231
ISBN:
Нийтлэгдсэн:
2023-01-16
Зохиолч:
Ц. Дэлгэрмэнд
Нийтлэгч:
Ц.Дэлгэрмэнд
Хамаарагдах таг
Ижил төстэй номнууд