Амжилт болгон өөр өөр
Нийгмийн эерэг өөрчлөлт, тэгш оролцоо, улс эх орныхоо сайн сайхан ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хүсэл тэмүүллээр хөтлөгдсөн залуучууд өсвөр үеийнхэнд чиглэсэн “Мэдлэгт тэмүүлье” нөлөөллийн цогц төслийн хүрээнд энэхүү номыг бүтээсэн юм. Манай номын гол баатрууд болсон 12 дүрийн түүх болон салбар салбарын мэргэжилтнүүдийн үнэт зөвлөгөөгөөр дамжуулан таныг, чамайг өөрийнхөө түүхийг бүтээж, хувь тавилангийнхаа ялагч, амжилтынхаа эзэн байгаасай хэмээн хүсэж, туслахыг эрмэлзсэн билээ. Баян байх, ядуу байх гэдэг чинь юу вэ? Амжилт гэж юу вэ? Амжилтыг юугаар тодорхойлох вэ? Өндөр цалин уу? Аль эсвэл өөрөө тэмцэж олсон аз жаргал уу? Энэ мэт олон асуултад хариулт олохоор манай багийнхан эрэлд гарсан бөгөөд хариулт болгож энэхүү номыг өргөн барьж байна. Асуулт, эрэл хайгуулд таны зуун хувь хариулт өгч чадахгүй байж болох ч харах өнцөг, ойлголтыг тань гүнзгийрүүлэн тэлж өгнө гэдэгт итгэлтэй байна. “ЛИЙД Монгол 2020” хөтөлбөрийн “Мэдлэгт тэмүүлье” багийн хамт олон Аудио бүтээлийн нийт урт: 5цаг Бүтээлийг уншсан: Баатарын Дэлгэрцэцэг (MNCD entertainment студийн захирал, сэтгүүлч, хөтлөгч) ISBN: 978-9919-24-873-4
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
6+
Хуудасны тоо:
100
ISBN:
Нийтлэгдсэн:
2021-05-29
Зохиолч:
Ц. Ариунсанаа
Нийтлэгч:
М. Мөнхзул
Аудио номын урт:
5цаг 7минут
Аудио номын хэмжээ:
210.9 MB
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд