Амраг чоно

Амраг чоно

Эротик баримт, болсон явдал, дурсамж, сэтгэхүйн эмгэнэл, өчил, хүүрнэл, чөлөөт сэтгэлгээний зохиолоос бүтсэн эл ном зөвхөн насанд хүрэгчдэд буюу 18+ дээш насны уншигчдад зориулагдсан болно. Уг номд эрт эдүгээгээс энэ үе хүртэлх монголчуудын ор хөнжлийн явдлыг уран сайхны аргаар дүрслэн үзүүлсэн. Монгол бүсгүйчүүд нэгэн үе хятадуудын шидсэн цалманд оосорлогдон, эх эцгээс заяасан ариун биеэрээ мунаг эрчүүдийн зугааг гаргаж, эд бараа шиг арилжаалагдан явсаар эцэст нь эрүүл мэндээрээ хохирч үлддэг асан тэр цагийн бусармаг явдлаас эхлээд, орчин цагийн эр эмийн явдлаар үргэлжилнэ. Бусармаг явдал гэж буруу гажуу үйлдлийг хэлнэ. Алив зүйл хэтрэхээрээ буруу гажуу болдог. Тийм болохоор бүх юмны хэм хэмжээ, цэн пүнг тааруулж сурах нь л эл бусармаг руу хэлтийхээс сэргийлнэ. Энэ ном таныг “Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ” гэдгийг ойлгоход бага ч гэсэн нэмэр болох болов уу. Эротик кино үзэж, эротик зохиол уншиж, урлаг уран зохиолоос сэтгэлийн таашаал эдэлнэ гэдэг нь садар самуун, (порнограф)-аас онхи өөр зүйл билээ. Ухаант хүмүүн ужид хүсэлтэйгээ тэмцэж, удирдан залдаг бол ухаангүй мулгуу нь түүнийхээ боол болдог. (Эпиктет) Хүсэл тачаалыг эцэс төгсгөлгүйгээр шүүмжилцгээж, хүний бүхий л зовлонг түүнд үүрүүлэхдээ, бидний бүхий л баяр баясгалангийн эх булаг нь аанай л хүсэл тачаал байдгийг мартацгаах юм даа. ( Дидро) Хүсэл тачаал бол хөлгийг дарвуулыг үлээгч салхи юм. Салхи заримдаа хөлгийг живүүлж орхидог л доо. Гэхдээ л салхигүйгээр тэнгис далайг гаталж чадахгүй. (Вольтер)

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

336

ISBN:

99929-9-090-2

Нийтлэгдсэн:

2021-07-29

Зохиолч:

Д. Жамьян

Нийтлэгч:

Чойбал ХХК

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.