Аниргүйн шивнээ

"АНИРГҮЙН ШИВНЭЭ" ДУУТ НОМ Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Д.Төрмөнх дөч гаруй дууны шүлгийг бичсэн бөгөөд түүний дуунуудын ихэнх нь олны дунд хит болон таржээ. МУГЖ Сарантуяа, МУГЖ Ариунаа, Соёл Эрдэнэ хамтлаг,Б.Бадрууган... гэх мэт олон хамтлаг, дуучид түүний дууг дуулдаг бөгөөд “А саунд” хамтлагийн дуучин Тэмүүлэнтэй хамтарч “Цонхон дээр суусан ялаа” хэмээх Монголын анхны концепт цомгийг ч тэр бээр бүтээсэн билээ. Гэвч манайд дууг хэн хөгжмийг зохиож, хэн шүлгийг бичиж бүтээсэн талаар төдийлөн мэдэх нь тун тааруу учир зохиолч өөрийнхөө бичсэн дуунуудаас шилж "Хонин цагаан үүл", "Амин насны урсгал", "Аниргүйн шивнээ", "Дурлал шиг асна"...зэрэг 14 дуу хэрхэн бүтсэн түүхийг өгүүлж дуунуудынхаа хамтаар дуунд дуртай сонсогчдодоо хүргэж буй нь энэ билээ. Таалал орших болтугай. Бүтээлийг уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

15+

Хуудасны тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2023-02-09

Зохиолч:

Д. Төрмөнх

Нийтлэгч:

Д. Төрмөнх

Аудио номын урт:

1цаг 48минут

Аудио номын хэмжээ:

87.3 MB

Сонсох хувилбар:
9,900₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!