Аравдугаар сарын наадаан

Аравдугаар сарын наадаан

Триллер буюу адал зохиолын гол онцлог нь уншигч зохиолын ээдрээнээс таашаал авдагт оршино. Детектив зохиолын тайлал уншигчид таалагддаг бол триллер зохиолын үйл явдлын адармаа уншигчид илүү таалагддаг. Монголд ховорхон хөгжсөн энэхүү төрлийн 13 өгүүллэгийг сонгон орчуулж өдгөө уншигч танаа өргөн барьж байна. Ёр зөн, буг шулам, ид шид, илбэ жатга, инээд наргиан, айдас хүйдэс бүхий энэ түүвэрт Брэм Стөүкэр, Роберт Блох, Роальд Даль, Стивен Кинг, Рэй Брэдбэри зэрэг дэлхийд нэр цуу нь түгсэн арав гаруй зохиолчдын бүтээлүүдийг багтаалаа. Нимгэхэн бус хэдий ч богинохон өгүүллэгүүдээс бүтсэн энэхүү түүврийг уншигч абугай та автобус хүлээж зогсохдоо, эсвэл хэн нэгнийг хүлээн суухдаа гар утаснаасаа тааваараа унших боломжтой. Өөрөөр хэлбэл нэг удаа нэг өгүүллэгийг уншаад орхиход л болох юм. Сунжирсан урт роман биш учир таныг чилээхгүй. Хамгийн гол нь энэхүү түүвэр таныг уйдаахгүй гэдгийг баттай амлаж чадах байна. Тухайлбал энэ түүвэрт буй “Аравдугаар сарын наадаан” хэмээх зохиолд гэр бүл найз нөхдийнхөө хүрээнд Халлоуины баяр тэмдэглэж буй тухай гардаг. Нэгэн залуу шулмыг дарсан тухай өгүүлээд зочиддоо харанхуйд элдэв эд эрхтэн тэмтрүүлэн наадана. Гэтэл түүний охин алга болчихжээ. Үнэндээ юу болсон юм бол?...

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

16+

Хуудасны тоо:

0

ISBN:

Нийтлэгдсэн:

2019-04-29

Зохиолч:

Брэм Стөүкер

Нийтлэгч:

Д. Дашмөнх

Унших хувилбар:
6,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авсанаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!