Фёдор Михайлович

Достоевский

Фёдор Михайлович Достоевский (1821 оны 11 сарын 11 [хуучнаар 10 сарын 30] Москва; † 1881 оны 2 сарын 9 [хуучнаар 1 сарын 28] Санкт-Петербург) нь Оросын зохиолч, сэтгэгч, философич, нийтлэлч, сэтгүүлч. 1887 оноос Петербургийн ШУА-ийн сурвалжлагч гишүүн. Оросын реалист утга зохиолд томоохон шинэчлэл хийсэн нь амьд ахуйдаа тухайн цаг үеийнхнээсээ зохих үнэлгээг хүртээгүй. Харин таалал төгссөн хойноо Оросын утга зохиолын сонгодог хэмээн үнэлэгдсэн төдийгүй зохиол туурвил нь дэлхийн утга зохиолд, тэр дундаа Нобелийн шагналт олон зохиолчийн бүтээлд жинтэй нөлөөлсөн бөгөөд экзистенциализм, фрейдизмийг бүрэлдэн тогтоход ч зохих нөлөө үзүүлсэн гэж үздэг[1]. Хамгийн гол бүтээлүүд болох “Гэм зэм” (1866), “Ах дүү Карамазовынхон” (1880), “Солиот” (1869), “Албингууд” (1872)-аас гадна таван роман, 20 гаруй тууж, өгүүллэг болон бусад олон бүтээл туурвижээ. Түүний бүтээлүүд дэлхийн 170 гаруй хэлнээ орчуулагдсан төдийгүй олон зохиолоор нь кино, жүжиг, балет, дуурь тавигджээ. Монгол хэлнээ түүний гол таван роман, мөн "Газар дороос бичсэн тэмдэглэл" зэрэг хэд хэдэн бүтээл нь орчуулагдсан.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд