Jules Gabrel

Verne

Жюль Габриэл Верн (фр. Jules Gabriel Verne, 1828 оны 2 сарын 8 - 1905 оны 3 сарын 24) нь Францын зохиолч, улс төрч бөгөөд Херберт Жорж Уэллсийн хамтаар шинжлэх ухааны уран сэтгэмжийн зохиолын төрөл жанрыг үндэслэгчдийн нэг хэмээн тооцогддог юм. Намтар Францын баруун хэсгийн Нант хотод өмгөөлөгчийн гэр бүлд төржээ. Аавынхаа мэргэжлийг залгамжлахаар Парисын хуулийн сургуульд суралцсан бөгөөд дундаж сурлагатай хүүхэд байжээ. Тэнд эцэг, хүү Александр Дюматай танилцаж, утга зохиол сонирхож эхэлсэн байна. Верн байгалийн шинжлэх ухааныг сонирхон судалдаг байсан бөгөөд энэ нь түүний дуртай зохиолч Эдгар Алан По шинжлэх ухааны баримтуудыг зохиолдоо оруулан, үйл явдлаа үнэмшилтэй болгодог байснаас үүдэлтэй аж. Найз Феликс Надаль нь агаарын бөмбөлөг бүтээсэн бөгөөд түүнд сууж үзсэн Верн 1863 онд "Агаарын бөмбөлгөөр 5 долоо хоног аялсан нь" зохиолоо бичсэн нь ихэд алдаршжээ. Түүний зохиолууд одоог хүртэл ялангуяа хүүхэд залуусын амтархан унших дуртай зохиолууд байсаар ирсэн билээ. Тэрээр 1883 онд Амьен хотын хурлын гишүүнээр сонгогдон, насан эцэс болтлоо ажиллажээ. 1978 онд түүний мэндэлсний 150 жилийн ойгоор төрсөн нутаг Нантад Жюль Верний музей нээгдсэн байна. Бүтээлүүд "Агаарын бөмбөлгөөр 5 долоо хоног аялсан нь", 1863 "20-р зууны Парис", 1863 "Дэлхийн гүн рүү аялсан нь", 1864 "Сар луу хийсэн аялал", 1865 "Ахмад Хаттерасын адал явдал", 1865 "Ахмад Грантын хүүхдүүд", 1867-1868 "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь", 1869 "Сарыг тойрсон нь" ("Сар луу хийсэн аялал" зохиолын үргэлжлэл), 1870 "Хөвөгч хот", 1871 "Доктор Оксын туршилт", 1872 "Англичууд ба оросуудын Өмнөд Африк дахь адал явдал", 1872 "Дэлхийг тойрсон 80 хоног", 1873 "Нууцат арал", 1875 "Хар алмааз", 1877 "Хатан авхайн таван дүнчүүр өв", 1879 "Байлдан дагуулагч Робур", 1886 "15 наст ахмад", 1888 "Мөсөн дундах Сфинкс буюу Өмнөд туйлын нууц", 1897 гэх мэт зохиол бичсэн.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд