Лхамсүрэн

Чойжилсүрэн

1932 онд төрсөн. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул. Бага, дунд сургууль, 1957 онд Улсын Багшийн дээд сургууль, 1967 онд Москвад Утга зохиолын Дээд курс төгссөн. 1952 оноос уран зохиол оролдож, энэ завсар “Нэгдлийн өдөр”, “Уулын суурины оддын доор", “Хаврын урь”, “Шөнийн онгоцоор”, “Далай ээж”, “Улаан залаат болжмор”, “Дааганы шогшоо" зэрэг шүлэг найраглал, хүүхдийн зохиол мөн олон өгүүллэг тууж, “Өвсний шүүдэр” /1-2 дэвтэр/ “Морин төвөргөөн”, “Хаврын жавар”, “Нартай бороо", “Ялалтын намар”, “Нью-Йорк-61”, “Дилав хутагт” зэрэг цуврал роман туурвисан. Зохиолчийн бүтээл орос, япон, франц, араб, англи зэрэг олон хэлнээ орчуулагдсаны дотор “Морин төвөргөөн” роман нь орос, украин, литва, хорват хэлнээ нийтлэгдэж гадаадын олон орны уншигчдын хүртээл болжээ. Мөн монголын үндэсний баатар Ард Аюушийн дүрийг дэлгэцнээ бүтээж, олны таашаалд нийцсэн энэ дүрээрээ мянга мянган үзэгчдийн танил болсон. Дээр дурдсан романууд, мөн нэмээд зохиолчийн “Ард Аюуш”, “С.Зоригийн инээвхийлэл” зэрэг бүтээлүүд нь монголын баримтат романы төрлийг тодорхойлогч болдог ба утга зохиолын салбарын томоохон төлөөлөл юм.

Та нэвтэрч орно уу!