Кулопулос

Томас

Томас Кулопулос бол бизнес ба технологийн огтлолцол бүхий дэлхийн хэмжээний томоохон байгууллагуудад манлайлал удирдлагын сэтгэлгээг ханган ажилладаг Делфи Группийг үүсгэн байгуулагчдын нэг билээ. Энэхүү номоос өмнө нь есөн гайхалтай номын бичсэн туршлагатай зохиогч юм. Орчин үеийн менежментийн онолын эцэг Петр Дракер “Томын зохиол бүтээл зөвхөн бизнес хийх арга барилыг биш харин өөрийгөө хэрхэн авч явааг өөрөөсөө асуух сэдэл төрүүлдэг” хэмээн түүнийг үнэлсэн байдаг. Өнгөрсөн хориод жилийн хугацаанд бичигдсэн түүний ном, бүтээлүүд интернэт хайлтын системээс эхлээд нийгмийн сүлжээний үүсэл, бизнес хэрэглэгчийн зах зээлд үүлэн системийн үзүүлсэн нөлөө гэх мэтчилэн бизнес, технологийн салбарт хийгдсэн томоохон шилжилтүүдийг урьдчилан зөгнөж байлаа. Энэ ном ч гэсэн уг зарчмыг дагаж үе хоорондын зан үйл, хүн ам зүй, технологийн шилжилт нь бидний ажиллаж амьдрах, тоглож наадах хэв маягийг эргэлт буцалтгүй өөрчилнө гэсэн урьдчилсан төсөөллийг төрүүлж байна. Түүний www.TKSpeaks.com. хуудсаар зочлоорой.

Та нэвтэрч орно уу!