Тэнгэр бэхи өргөө

ТББ

Тэнгэр хачу бэхи НҮТББ нь 2014 оны 2-р сарын 4-ний өдөр Номтын тэнгэрийн Дэмчийн өргөө нэртэйгээр анх байгуулагдаж, ардын зан заншил, өв соёлыг дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг 6 жил хийж ирлээ. Энэ хугацаанд тэнгэрийн 11 судрыг өвгөдөөс өртөөлөн авсны 9 судрыг нь хэвлүүлж олон нийтийн хүртээл болгосон ба Тэнгэрийн зарлигаар нийт 1000 гаруй үйл хэргийг хийж дүүргэсэн. Тэнгэр хачу бэхи ТББ-ын эрхэм зорилго бол Хөх МонОгоуУл улсын тамгатан, сэрэхүйтэн, босоо оршихуйтан үрс бүрт Дэмчийн ухааныг “Наран дэлгэмэл”-ийн хуулиар түгээн дэлгэрүүлэх явдал бөгөөд манай хамт олон Арга болоод Билиг ертөнцийн эрдэм мэдлэг, ур ухааныг хослуулан чинадад тэмүүлэн үйлсээ дүүргэх алсын хараатай ажиллаж байна. Манай бүлд хэцтэй, хэцгүй улаач, бөө гэгээн тархитан, бясалгагч, оюун бодлын хүчтэн, шидийн тамгатан, үйл дэмнэгч зэрэг Далд ертөнц, Тэнгэр оршихуйтай холбогддог, Өвгөд, Дээдэстэйгээ харьцдаг олон сайхан Тэнгэр заяат хүмүүс байдаг. Бид дараахь чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд: - Тэнгэрийн судруудыг тосон буулгах, хэвлэн нийтлүүлэх, таниулан түгээх; - Далд ертөнц, Тэнгэр ухааны мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулах; - Ай оршихуй, таван тив, сав шим ертөнц, тэнгэр оршихуй, төрийн болон эрдмийн үйлсийг арга билгийн хүчийг нэгдүүлэн хийх; - Удмын, голомтын, галын заслууд хийх; - Махан болоод сүнсгэл биеийн эмчилгээ хийх. СУДРУУД: 1. Атийл хаан \хас төрийг бадраах хаан ухааны судар\ 2. Төрийн домогт 9 суу хатад \хас төрийг түших хатан ухааны судар\ 3. Дөрвөн улирлын амин чанар \хасын нууцын тухай\ 4. Нүүдлийн соёл \хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраах тухай\ 5. Орчлонгийн чинад нууцын тайлал 6. Тэнгэр оршихуйн алтан аргамж 7. Тэнгэр заяат буган бичиг I боть 8. Тэнгэр заяат буган бичиг II боть 9. Номтын тэнгэрийн 33 баатар 10. Оршихуйн 6 тив 11. Хөх МонОгоуУл иргүнийг алтан дээд үнэний жамд бадраахуй 12. Монгол ёс заншлын хорио цээр 13. Сүнс ЗАСАЛ, ЭМЧИЛГЭЭ: · ОгоуУл биеийн засал; · Бариа засал; · Ховсын засал, эмчилгээ; · Удмын мэдээлэл, үйлийн үрийн мэдээллийг унших, засах, цэвэрлэх; · Архи, тамхинаас гаргах; · Галын заслууд хийх; · Эд баялаг, хишиг буян дуудах; · Бүх төрлийн хавдар, даун, тархины саажилт, тахир дутуу гэх мэт өвчний засал, эмчилгээ. МАНАЙ БҮЛИЙН онцлог: · Тэнгэрийн эрдмийг өргөн олон түмэнд түгээн дэлгэрүүлэх · Арга болон билиг ухааны олон аргуудтай хослуулж үйлсээ дүүргэх · Эрдэм, боловсролд суралцан, мон биеэр тасралтгүй хөгжиж дэвших · Залуу үеийг Өвгөдийн ёс заншил, дэг жаяг, Тэнгэрийн эрдэм ухаанд сургаж, иргүн оюунтан болгон төлөвшүүлэх.

Та нэвтэрч орно уу!