Чимэд

Сэмжаан

Одоогоос 61 жилийн өмнө Монголчууд "нэгдэлжих хөдөлгөөн" гэгчид ялагдсанаар нүүдлийн соёл иргэншилд эцсийн цэг тавигджээ. Энэ иргэншил соёл сонгодог утгаараа ямар байсныг хамгийн сүүлд үзээд өнгөрсөн түүхэн амьд гэрчүүд миний үеийнхнээр дуусгавар болох нь байна. Монголын уудам тал хээр нутаг анжисны ирэнд хөндөгдөөгүй байхдаа ямар үзэсгэлэнтэй эрхэмсэг гоо тансаг байсныг хамгийн сүүлчийн удаа миний үеийнхэн харж нүд сэтгэлдээ тогтоож аваад өнгөрчөө. Хялганат их нүд алдам тал хөндийнүүд далай давлагаалах адил, тэр дунд айл мал эрээлэн зэллэсэн, бэлчээрлэсэн жижиг малууд хэвтэхээрээ харагдахгүй, босохоороо нуруу нь гүрвэлзэн харагддаг байж. Уулын ам бүрээс гол горхи мэлтэлзэн урсдаг байж. Одоо бол даанч харамсмаар. Богинохон хугацаанд аймшигтай болгожээ.

Та нэвтэрч орно уу!