Амар-Өргөө

ХХК

Нью-Йорк Таймсын сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн цагаасаа хойш Чарльз Духык нь жил бүр нийгмийн чухал сэдвүүдийг хурцаар шүүмжлэн бичсэн томоохон хэмжээний нийтлэлүүдээрээ алдартай эрэн сурвалжлагч сэтгүүлч юм. Тэрээр энэхүү номыг бичихийн тулд 700 гаруй дипломын ажлыг үзэж танилцаж, 300 гаруй эрдэмтэн удирдагчидтай ярилцлага хийсэн бөгөөд олон улсын томоохон корпорациудад хэрэгжүүлсэн олон арван хаалттай судалгааны материалуудыг нэгбүрчлэн үзжээ. Үүнийхээ үр дүнд бидний амьдралын бүх хэсэгт нөлөөлөл үзүүлдэг зуршлуудыг энгийн бөгөөд төгсөөр захирч чадна гэдэг санааг дэвшүүлжээ. Тэрхүү аргаа шууд өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэн шоколадтай жигнэмэг идэх зуршлаа хаяж жингээ хасаж чадсан гэнэ. Тэрээр зуршил бол амьдралд, ажил дээр ч өөрийн хүссэн өөрчлөлтөө авчрах хамгийн том хүч мөн гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Зохиолч маань үр нөлөөтэй сэтгүүлчээс бэст селлэрийн зохиогч болтлоо амжилттай яваа нэгэн.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд