Санжаажав

Оюун

Санжаажавын Оюун Булган аймгийн Могод сумын уугуул. Арван жилийн долдугаар анги, Анаагаах ухааны дунд, дээд сургууль төгссөн. 1987 онд М.Горькийн Утга зохиолын дээд сургуулийн дээд курс төгссөн. Хүний их эмч, утга зохиолын ажилтан. 2016 онд “Д.Маамын Газар шороо романы соёлын илэрхийлэл” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалж, соёл судлаач болсон. Яруу найргийн болон хүүхдийн, хүүрнэл зохиолын төрлөөр бичдэг. Нэрд гарсан бүтээл: “Тань руу нүүж явна” уран сайхны кино, “Үгүйлэн санана даа”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Үнсье чамайг үнсье” зэрэг дуунууд.

Та нэвтэрч орно уу!