Цэгмид

Мартгэрэл

Зохиолч, сэтгүүлч Цэгмидийн Мартгэрэл нь 1978 оны 3 сарын 8-нд төрсөн. Сэтгүүлч, эдийн засагч, удирдлагын менежер мэргэжилтэй. “Атамааны эхнэр” зохиол нь түүний хувьд анхны зохиолын ном нь юм. Зохиолч, сэтгүүлч Цэгмидийн Мартгэрэл нь 1978 оны 3 сарын 8-нд төрсөн. Сэтгүүлч, эдийн засагч, удирдлагын менежер мэргэжилтэй. “Атамааны эхнэр” зохиол нь түүний хувьд анхны зохиолын ном нь юм. Шинэ он гарахаар хүн бүрийн хувьд өөртөө шинэ мөрөөдөл, зорилгыг тавьж шинэ эрч хүчээр цэнэглэгддэг. Яг тийм мэдрэмжээр дүүрсэн 2021 оны эхний өдөр өөртөө тавьсан зорилгын хамгийн эхэнд ямар нэг хүнд хэрэгтэй, бас өөрөө дурладаг зүйлээ хийнэ гэж зорилго тавьсан маань ийнхүү биеллээ олж та бүхний сонорыг мялаахаар энд хүрч ирлээ. Номыг минь уянгалуулан уншиж нүдэнд харагдуулж амилуулсан UBS телевизийн киноны дуу оруулагч Б.Мөнгөнцэцэг болон жүжигчин СТА П.Оюунчимэг нарын гайхалтай дуу хоолойгоор та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.Хэвлэгдэн гарснаас нь дээжлэн уншсан хүмүүсийн сэтгэгдлээр ойрын хэдэн өдрүүдэд хөл сэтгэл хоёр минь хөнгөрч дүүлэн нисэж буй нэгэн эмэгтэй би бээр цаашдын уран бүтээлдээ ханцуй шамлан орлоо.

Та нэвтэрч орно уу!