ЭМОС

Клуб

“ЭМОС” клуб нь 15 жилийн тэртээ гадаадад суралцаж байсан Монгол залуус цахимаар холбогдон, эх нутагтаа байгаа оюутан залуус, дүү нартаа зориулж “Өөрийгөө хөгжүүлье” (2004) номыг хамтран гаргаснаар байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш хүүхэд залууст ирээдүйн ажил мэргэжлээ сонгоход нь зөвлөх зорилгоор “Мэргэжлээ зөв сонгоход тань” (2005, хамтын бүтээл), Япон улсад сурч, аялахыг хүсэгчдэд мэдээлэл болгож “Япон хөтөч” (2008, хамтын бүтээл), амжилттай ажиллаж хөдөлмөрлөхөд юу чухлыг сануулсан Инамори Казуогийн “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” (2012, хамтын орчуулга) болон хүн бүрийг сайн уншигч болоход нь туслах үүднээс Мортимер Адлер нарын “Ном унших ном” (2015)-ыг хамтран орчуулсан юм. Х.Зоригт, Ч.Гандулам, Д.Батдэрэм, С.Лхамчимэг, П.Наранбаяр, Н.Бямбадорж, Ч.Чинзориг, А.Амарбаяр, С.Хишигбаатар, Ц.Хулан, Г.Суурь, М. Ариунтуяа, С.Энхбаяр, М.Тулгат, М.Тэмүүлэй, С.Энхбаяр

Та нэвтэрч орно уу!