Шоовой

Шажинбат

Говь-Алтай аймгийн Тамч сум /одоогийн Тонхил сум/-ын Хагнуур гэдэг газар төржээ. Бага дунд сургууль дүүргээд, УБДС-ийн монгол хэл, уран зохиолын ангийг төгсчээ. Сургуулиа төгсөөд Монголын радио телевизид редактор, хариуцлагатай редактор, утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор, ХЗЭ-хорооны нэгдүгээр орлогч дарга, Монгол телевизийн орлогч дарга зэрэг ажлыг тасралтгүй 28 жил хийжээ. Мөн Монгол улсаас ЗСБНХУ-д суугаа элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн даргаар 1972-1976 онуудад ажиллаж байв. Зохиолч Ш.Шажинбат нь “Үүлэн заяа”, “Өгөөдэй хаан” дуурь зэрэг 20 гаруй жүжиг, дуурь, “Элс цас”, “Хөх сувд” тэргүүтэй 20 гаруй роман, тууж, өгүүллэгийн ном, “Цэргийн бодол”, “Цэнгэлтэй үдэш” зэрэг нийтийн дуу, романсуудын 100 гаруй шүлгийг бичиж, олон түмэнд хүргэсэн байна.

Та нэвтэрч орно уу!