Бархүү

Отгонбат

“Глобал удирдагч” их сургуулийг үүсгэн байгуулагч, eрөнхийлөгч. АНУ-ын Дикинсоны улсын их сургуульд “бизнесийн удирдлага” хөтөлбөрөөр суралцаж бакалаврын зэрэг, Австралийн Кьюнсландын их сургуульд аялал жуулчлалын ахисан түвшний сургалтад хамрагдаж дипломын зэрэг авсан. 2016 онд Харвардын их сургуулийн Жон Ф.Кеннедийн нэрэмжит сургуулийг “төрийн удирдлагын магистр” зэрэгтэй төгссөн. 2005 оноос хойш Монголын боловсролын салбарт тасралтгүй ажиллаж, манлайлал, стратеги, байгууллагын хөгжлийн сэдвээр хичээл зааж байна. Б.Отгонбат нь “Америкт суралцах боломж” бэстселлер номын зохиогч бөгөөд UBS телевизтэй хамтран хэрэгжүүлсэн “Global CEO”, “Глобал удирдагч” төслүүдийг санаачлагч, зохион байгуулагч юм. Тэрбээр Харвардын их сургуулийн “жинхэнэ манлайлал”-ын хөтөлбөрийг Монголдоо нутагшуулж, “Глобал удирдагч” их сургуулийнхаа ахисан түвшний хөгжлийн хөтөлбөр болгон хөгжүүлэн ажиллаж байна.

Та нэвтэрч орно уу!