Альбер

Камю

Зохиолч Альбер Камюгийн 1945 оноос өмнө бичсэн тууж, жүжгийн зохиолуудын үндсэн санаа нь “хувь хүний зан чанар орчлон ертөнцийн утга учиргүй эрээн бараанаас үүддэг” хэмээн нотлохыг оролдсон "Сизифийн домог" (1942) эсээнээс улбаатай. Тэрээр Ромын эзэн хаан зөвхөн өөрт ноогдох туйлын эрх чөлөөг эрхэмлэхдээ хууль ёсыг уландаа гишгэж, үгүйсгэх үзэлд хэт баригдан, дотоод сэтгэл нь сүйрэлд нэрвэгдэж буйг харуулдаг "Калигула" (1944), амьдралын утга учиргүйн эсрэг хайр сэтгэл, эрх чөлөөг шүтэх хүний эрхэм чанарыг сөргүүлэн тавьсан "Үймсэн хүн" (1951) зэрэг зохиол бичсэнээс гадна он дарааллын бичиг зохиогч, нэргүй баатрын ярианы хэлбэрээр бичсэн "Тахал" (1947) хэмээх роман нь Камюгийн уран бүтээлд дээгүүр байрыг эзэлдэг. Альберт Камю 1957 онд Нобелийн шагнал хүртэх үедээ "Урлаг, утга зохиолын агуулга хэлбэр нь орон зай, цаг хугацаанд үл баригдан, хүн төрөлхтний нийтлэг асуудлыг тусгаж, улмаар нийгмийн амьдралын ямар ч тогтворгүй байдлыг даван туулах чадвартай байх ёстой" гэж хэлжээ.

Та нэвтэрч орно уу!