Осор

Бяруузана

Бэсүдэй Осорын Бяруузана нь 1949 оны 3 сарын 15-нд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн. Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй яруу найрагч, хүүхдийн зохиолч. Насаараа монголын худалдаанд ажиллаж Худалдааны гавьяат цол хүртсэн. О.Бяруузана нь 1966 оны 10-р сарын 24 ны өдрөөс Говь-Алтай Аймгийн Худалдаа Бэлтгэлийг Удирдах Газар ачигч буулгагчаар анх хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1967 оны 12 сарын 1 нээс Говь-Алтай аймгийн Худалдаа Бэлтгэлийг Удирдах Газрын Түүхий эдийн агуулах баазын ахлах нягтлан бодогчоор, 1968 оны 7-р сарын 1 нээс Говь-Алтай Гуулингийн Худалдаа Бэлтгэлийн Ангийн Ахлах нягтлан бодогч, 1971 оны 7-р сарын 15-наас Говь-Алтай Худалдаа Бэлтгэлийг Удирдах Газрын байцаагч нягтлан бодогч, 1974 оны 1-р сарын 1-нээс Алтай хотын Нийтийн хоолын ангийн ахлах нягтлан бодогч, 1975 оны 8-р сарын 1-нээс Алтай хотын Худалдаа Бэлтгэлийн Трестийн дарга, 1981 оны 2-р сарын 15-наас Говь-Алтай аймгийн Худалдаа Бэлтгэлийг Удирдах Газрын дарга, 1987 оын 5-р сарын 1-нээс Өвөрхангай аймгийн Худалдаа Бэлгэлийг Удирдах Газрын дарга, 1990 оны 5-р сарын 1-нээс Өмнөговь аймгийн Худалдаа Хангамжийг Удирдах Газрын дарга, 1992 оын 7-р сарын 1-нээс Өвөрхангай аймгийн Хархорины Худалдаа, үйлдвэрлэлийн Чандмань ХХК-ны захирал, 2002 оны 5-р сарын 1-нээс Худалдааны алдар сангийн ерөнхийлөгчөөр, 2016 оны 10-р сарын 16-наас Монголын Худалдааны Хөгжлийн Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн Даргаар ажиллаж байна. 2014 онд Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлсэн “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн Хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн шагналыг “Цоохор ирвэс” бүтээлээрээ авч байсан.

Та нэвтэрч орно уу!