Восс

Крис

Крис Восс бол хэлэлцээр хийх ур чадвараараа дэлхийд тэргүүлэгч мэргэжилтэн, профессоруудын нэг юм. Энгийн нэгэн эргүүлийн цагдаагаас, арван мянга гаруй тусгай ажилтантай холбооны мөрдөх товчоонд барьцааны хүн суллах олон улсын хэмжээний хэлэлцээрийг удирдан явуулдаг ганц мэргэжилтэн болтлоо өсөн дэвшсэн билээ. Тэрээр Fortune сэтгүүлээс шалгаруулдаг шилдэг 500 компанид хэлэлцээрийн сургалт орж, зөвлөгөө өгдөг The Black Swan Group гэх зөвлөх үйлчилгээний компанийн үүсгэн байгуулагч, захирал. Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Маршалын нэрэмжит бизнесийн сургууль, Жоржтауны Их Сургуулийн Макдонафын нэрэмжит бизнесийн сургууль, Харвардын Их Сургууль, Нортвестерн Их Сургуулийн Келлоггийн нэрэмжит менежментийн сургууль тэргүүтэй олон бизнесийн сургуулиудад багшилж байв. Та бүхэн www.blackswanltd.com хаягаар зочилж, компанийх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Та нэвтэрч орно уу!