Аяга бол халбаганы гэр

Аяга бол халбаганы гэр

Сургуулийн бага насныханд зориулсан энэ номд “Бодол”, “Чийдэн”, “Өнхөрсөн өндөг”, “Аавын дарга Цогоо”, “Эрх охин”, “Өвөөгийн авдар”, “Уур уцаар уршгийн үйлдвэр”, “Бидний хайртай эмээ нар”, “Бөмбөлөг бүхэн өөр өөр”, “Зүүний чимээ”, “Машины уралдаан”, “Илжигний гар утас” зэрэг шүлгүүдээс гадна “Дондог өндөг иддэг”, “Хандаа дандаа ундаа”, “Болонгуутаа” зэрэг каламбур /үгийн тоглоом/, “Шувууны мөр” хэмээх богино цуврал шүлгүүд, “Ганц модны гаслан” дууль оржээ. Хүүхдийн зохиолч судлаач Л.Самбуу “Шувууны мөр” хэмээх мөчлөг шүлгүүдэд их гоё хэний ч хэлээгүй уран санаа, үгээр хэлж боломгүй торгон мэдрэмжүүд байгаад байдаг. Тэр нь сэтгэлд дав даруй бууж, тогтож өгдөгтэй. Гэхдээ л гоё хэлж, уран бичсэн нь мэдэгдээд байдаг. Бидний бичиж заншсан нөгөө л аав ээждээ эрхлэх. ангийн багшаа магтах, чулуун тоглоом өрөх, цэцэг зурах, шилбүүр унах тухай биш юм аа./ “Утга зохиол урлаг” сонин 2018 № 018 /2557/ гэж бичжээ.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

6+

Хуудасны тоо:

16

ISBN:

Нийтлэгдсэн:

2023-01-16

Зохиолч:

Д. Батжаргал

Нийтлэгч:

Д.Батжаргал

Ижил төстэй номнууд