Аядуу тайван ахуйдаа л бидний анзаардаг зүйлс
Дэлхий дахинд гурван сая гаруй хувь борлогдон олны таашаал хүртсэн уг бүтээл Монгол хэлнээ орчуулагдан уншигчийн гарт очлоо. Номын зохиолч Хэмин Суним нь Зэн буддизмын дэлхийн хамгийн нөлөө бүхий багш нарын нэг юм. Тэрбээр Беркли, Харвард, Принстоны их сургуульд суралцахаасаа өмнө Солонгостоо албан ёсны санваартны сургалтад хамрагдаж, Массачусетс мужийн Амхерст хот дахь Хэмпширийн коллежид буддизмын хичээл зааж байв. Тэрбээр Твиттер, Фейсбүүкийн сая гаруй дагагчтай бөгөөд Грэтист медиагийн эрүүл мэнд, фитнесийн салбарын нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэгдэж байлаа. Түүний 30 гаруй хэлээр хэвлэгдсэн “Аядуу тайван ахуйдаа л бидний анзаардаг зүйлс” ном зөвхөн бясалгал, төвлөрлөөс гадна амьдралын өдөр тутмын асуудал бэрхшээлийг даван туулах гарын авлага гэдгээрээ алдартай. Энэхүү номтой хамт өнгөрүүлэх хором мөчүүд танд завгүй амьдралынхаа талаар эргэцүүлэн тунгаах, бодож бясалгах цаг олгоосой гэж найдна. Мөн танд сэтгэлийн баяр баясал, амар амгаланг бэлэглэж оюун санааг тань тэтгэн сэлбэнэ гэдэгт итгэлтэй байна. Бүтээлийг уншсан: Л.Сарантуяа Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
261
ISBN:
978-9919-958-94-7
Нийтлэгдсэн:
2022-09-07
Зохиолч:
Хэмин Суним
Нийтлэгч:
Хүмүүн паблишинг ХХК
Аудио номын урт:
3цаг 11минут
Аудио номын хэмжээ:
131.2 MB
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд
Санал болгох