Дээд боловсролын онол, арга зүй (Дэд дэвтэр)

Дээд боловсролын онол, арга зүй (Дэд дэвтэр)

Энэхүү бүтээлдээ парадигмийн тухай ойлголтуудыг нэгтгэж, суралцахуй, багшлахуйн үзэл баримтлал онол, арга зүй, хөгжлийн асуудлыг өнөөдрийн хийгээд ирээдүйн чиг хандлагын үүднээс дүгнэн судалж, ер нь боловсролын танин мэдэхүй, суралцахуйн үйл нь “тархи” хэмээх оюуны тулгуур эрхтэнтэй хэрхэн уялдах, тархи судлалын шинжлэх ухаантай багшлахуйн үйлийг хэрхэн холбох, улмаар, өнөөгийн тулгамдаж буй шаардлагын үүднээс, үр дүнд хэрхэн хүргэхийг нарийвчлан авч үзсэн нь урьд өмнөх энэ чиглэлийн бүтээлүүдээс илтэд ялгарч байна. Улмаар уг бүтээлдээ боловсролын тулгуур бүтэц парадигмийн шилжилт, багшлахуй, суралцахуйн талаарх үндсэн суурь онолуудыг системийн сэтгэлгээгээр нэгтгэж, орчин үеийн “багш”-ийн үүрэг роль, ур чадвар, шинж чанарыг тодорхойлоход түлхүү анхаарч, энэ талын судлаачдын гол төлөөлөгчид, эрдэмтдийн үзэл баримтлал, цөм суурь бүтээлүүдийн үндсэн санааг товойлгон ойлгоход ойртуулж, хэрэглэхэд хялбаршуулж, жишээ, зураглал, ном зүйтэй нарийвчилж оруулсан нь уг номын үнэ цэнийг улам өсгөсөн нь гарцаагүй юм.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

3+

Хуудасны тоо:

283

ISBN:

978-9919-24-346-3

Нийтлэгдсэн:

2022-06-08

Зохиолч:

Д. Бадарч

Нийтлэгч:

Б.Мөнххүж