Дээд боловсролын онол, арга зүй (Гутгаар дэвтэр)

Дээд боловсролын онол, арга зүй (Гутгаар дэвтэр)

Өнөөдөр манай их, дээд сургуулиуд жилээс жилд сургалтын төлбөрөө бага багаар нэмэгдүүлж байгаа хэдий ч сургалтын чанарт эерэг өөрчлөлт гарахгүй харин ч муудсаар байна. Нөгөө талаас их сургуулиуд төсвийн хөрөнгийг сургалт болон багш нарын цалин хөлсөнд зарцуулахгүй, барилга байшин барих, өндөр үнэтэй хөрөнгө худалдан авах зэргээр үргүй зарж байна. Эцэст нь их сургуулиуд олсон орлого буюу оюутны төлбөрийг ямар ч тооцоо судалгаагүйгээр байгаа хэмжээгээр нь үргүй зардаг болсон байна. Жараад оны үед Америкийн их, дээд сургуулиудын чанар суларч, өртөг нь өсөж байжээ. Тэр үед Нью-Йоркийн их сургуулийн профессор Уильям Боумол (William Baumol) дээд боловсролын өртгийн өсөлтийн талаар “Өртгийн өвчин” (Baumol’s cost disease) гэдэг онолыг дэвшүүлсэн байна. Өртгийн өвчин гэдэг бол хөдөлмөрийн бүтээмж өсөөгүй байхад цалин хөлс эрс өсөхийг хэлдэг. Эдийн засгийн сонгодог онолоор бол цалин хөлсний өсөлт хөдөлмөрийн бүтээмжээс шууд хамаарч байдаг. Эндээс харвал манай их, дээд сургуулиудад “өртгийн өвчин” тусаад удаж байна.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

3+

Хуудасны тоо:

312

ISBN:

978-9919-25-140-6

Нийтлэгдсэн:

2022-06-22

Зохиолч:

Д. Бадарч

Нийтлэгч:

Б.Мөнххүж