Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцын “Амар тайван амьдрахуйн зурлага”

Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцын “Амар тайван амьдрахуйн зурлага”

Далай багшийн хоёр бүтээл энэхүү номд багтсан бөгөөд аз жаргалтай амьдрахын тулд хүн өөрийгөө хэрхэн авч явах талаар эхний бүтээлд өгүүлсэн бол удаахид нь XXI зууны хүн төрөлхтөн ёсзүйтэй амьдрахын тулд юу сахиж, мөрдөж явбал зохилтой болохыг тун энгийн үгээр нэн ойлгомжтой тайлбарлажээ. Энэхүү номыг XIV Далай ламтай Аризон муж болон Энэтхэгт хийсэн бидний хувийн уулзалтын үндсэн дээр бичиж уншигч танаа өргөн барьж байна. Далай ламын аз жаргалын орчин болон түүнд хүрэх арга замын тухай түүний үзэл бодлыг мэргэжлийн сэтгэл зүйч хүний хувьд Өрнөдийн уншигчдад ерөнхий ойлголт өгөх санаанаас үүдэн туурвисан билээ. Далай лам уг номын хэлбэр сонгох эрхийг чин сэтгэлээсээ надад өгсөн юм. Би ч гэсэн түүний амьдрал өөрийнх нь санаа бодолтой хэрхэн зохицолдож буйг тодорхой харуулахын тулд энгийн хүүрнэх хэлбэрийг сонгов. Далай ламтай зөвшилцсөний дүнд би энэхүү номд гагцхүү аз жаргалыг эрж хайх тухай нэгэн сэдвийг хөндсөн юм. Түүнчлэн уг номд Далай ламын зөвшөөрлийн дагуу Америкийн Аризона мужид түүний олон түмний өмнө үг хэлж байсан уулзалтуудын зарим нэгэн хэсгийг орууллаа. Далай ламын орчуулагч, доктор Дагданжамба гар бичмэлийн эцсийн хувилбарыг үзэж танилцаад утга санаа хийгээд Далай ламын үзэл санааг үнэн зөв дамжуулсан эсэхийг хянасан юм. Уншигч таны мэргэн оюун шүүн тунгаах болтугай! Дээрхийн гэгээн XIV Далай лам, Говард К.Катлер “Аз жаргалтай амьдрахуйн урлаг”, “Шинэ мянганы хүмүүн төрөлхтний ёс зүй” эмхэтгэл.

Ангилал:

Шашин, сүсэг бишрэл

Насны ангилал:

18+

Хуудасын тоо:

0

ISBN:

99929-1-878-1

Нийтлэгдсэн:

2020-06-16

Нийтлэгч:

О. Чинбаяр

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.