Доктор Жэкилл болон ноён Хайдын жигтэй цадиг

Доктор Жэкилл болон ноён Хайдын жигтэй цадиг

Д.Дашмөнхийн орчуулсан "Доктор Жэкил болон ноён Хайдын жигтэй түүх" номын танилцуулга Англи хэлтний уран зохиолын сонгодог өвүүдийн нэгд тооцогддог, Роберт Лоис Стивенсоны "Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг" нэртэй зохиолыг бүрэн эхээр нь англи хэлнээс орчуулан хэвлүүлээд уншигч танаа барьж байна. Нэмж хэлэхэд энэхүү номонд маань зөвхөн дээрх тууж бус, бас ч үгүй нэр цуутай "Маркхейм", "Франсуа Вийон хоног төөрүүлсэн нь" хэмээх хоёр өгүүллэг хамтатган хэвлэгдсэн байгаа. Энэ ном нь бүхэлдээ хүний хуваагдмал оршихуйн асуудлаархи Стивенсоны илэрхийлэл гэж хэлж болно. Нэг биед хоёр хүн оршин байх нь хэнээс шалтгаалах вэ? Роберт Лоис Стивенсон /1850-1894 он/ бол неоромантизмын урсгалын хамгийн сонгодог төлөөлөгчдийн нэг бөгөөд эдүгээ хүртэл Шотландын хамгийн алдартай зохиолч нарын нэгд зүй ёсоор тооцогддог юм. Түүний нэр дэлхийн хамгийн олон орчуулагдсан зохиолчдын жагсаалтад 26 дугаарт бичигддэг. Түүний бүтээлүүдийг Хорхэ Луис Борхэс, Бертольд Брехт, Эрнэст Хэмингуэй, Владимир Набаков гэхчилэн олон арван зохиолч өндрөөр үнэлж шагшин бахдаж, шүүмж бичсэн байдаг. Богинохон амьдралынхаа туршид тэрбээр олон арван адал явдалт өгүүллэг, тууж роман, аян замын тэмдэглэл, дөрвөн шүлгийн түүвэр, урлагийн сэдэвтэй хорь орчим эссэ гэхчилэн арав гаруй боть уран бүтээл туурвиснаас "Эрдэнэсийн арал", "Хулгайлагдсан минь", "Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг", "Хар сум", Баллантрэ шилтгээний эзэн" тууж зохиолууд нь үнэхээр алдартай. Эдгээр зохиолууд эдүгээ хүртэл дахин дахин хэвлэгдэж байдаг бөгөөд англи хэлтний утга зохиолын сонгодог өвд багтдаг билээ.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

0

ISBN:

Нийтлэгдсэн:

2018-07-30

Зохиолч:

Роберт Л. Стивенсон

Нийтлэгч:

Д. Дашмөнх

Унших хувилбар:
4,900₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авсанаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!