
Дориан Грэйн хөрөг
Бүхий л урлагт өнгөц зүйл, мөн далдын гүн бэлгэдэл бий. Тэрхүү өнгөн хэсгээс чанад дотогш нэвтэрхийг оролдсон хүмүүн маш том эрсдэл хийж буй гэсэн үг. Түүнчлэн тэрхүү бэлгэдлийн утга учрыг олсон хүмүүн ч бас л эрсдэлтэй алхам хийж байна. Мөн чанартаа урлаг нь амьдралыг биш, өнгийж харсан хүмүүнийг өөрийг нь л тусган харуулдаг толь билээ. Урлагийн бүтээл олон түмний маргааныг өрнүүлэх аваас түүнд ямар нэгэн шинэлэг, хэцүү хийгээд чухал зүйл оршиж буй хэрэг. Шүүмжлэгчид юу л гэнэ, тэгцгээж л байг, зураач хүмүүн өөртөө итгэлтэй үлддэг. Бусдад хэрэгтэй зүйл бүтээсэн хүмүүн түүнээ дөвийлгөж гайхуулахгүй байвал уучилж болно. Үүний адил ямар ч үр ашиггүй зүйл бүтээсэн нэгнийг гагцхүү хийсэн бүтээлээ үнэн голоосоо хайрлаж буйн төлөө зөвтгөж болох билээ. Утга бүхий л урлаг ямар ч үр ашиггүй байдаг юм даа.
Ангилал:
Сонгодог зохиол
Насны ангилал:
16+
Хуудасын тоо:
0
ISBN:
Нийтлэгдсэн:
2020-06-15
Нийтлэгч:
О. Чинбаяр
Цахим хувилбар
₮7,000
Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.
Ижил төстэй номнууд