Ээж өөрийгөө чагнасан өврийн тэмдэглэл

Шөнийн гурван цаг. Зэргэлдээ байрны хоёр, гурван цонх манайхтай л адил бүдэг гэрэлтэй харагдана. “Байнга гэрэлтэй байдаг нь бас л нэгэн ээж хүүхдээ хөхүүлээд, бүүвэйн дуу аялан суудаг байх даа” хэмээн бодогдоно. Хүүхдээ хөхүүлээд, шөнө дунд нойрмоглосон ч тэр бяцхан эрдэнийг хайрлан сууж байхдаа л “бусад ээж нар яадаг бол?” гэж бодох үед жинхэнэ ээж болсон мэт сэтгэгдэл анх төрж билээ. Дэлхий дээрх сая сая ээж нар яг л над шиг нойроо харамлан, ганцхан цаг ч гэсэн унтахыг хүсдэг болов уу? Надаас яаж ийм хөөрхөн хүүхэд төрөв өө гээд инээмсэглэдэг болов уу? Сэрүүн байхад нь унтуулах гэдэг ч унтсан даруйд нь өхөөрдөн үнэрлэсээр сэрээдэг болов уу? Яаж ч аргадсан уйлаад л байвал “намайг оронд нь өвтгөөч” гэж бурхнаас гуйдаг болов уу? Ялгадас хараад яг л “эрдэнэ” олсон мэт баярладаг болов уу? хэмээн ээж нараас асуумаар санагддаг. Энэ олон цонхны цаана хэдэн ээж ийнхүү боддог бол? Ном маань хүүхэд хүмүүжүүлэх тухай бус, харин өөрийнхөө бяцхан туршлагаас эмэгтэй хүн ээж болсноор юуг туулж, сурч, ойлгодгийг хуваалцсан ном билээ. Учир нь энэхүү ном нь ээж болсон цаг мөчөөс хойших мэдрэмж, ойлгож, сурсан бяцхан зүйлсээ бичсэн тэмдэглэл юм. Би одоог хүртэл ээж болохоор суралцаж байна. Магад сайн ээж болоход насан туршдаа суралцах байх. Аз жаргалтай, инээмсэглэл дүүрэн ээжтэй гэр бүл аз жаргалаар бялхаж байдаг. Бүтээлийг уншсан: Ө.Бүжинлхам Найруулагч: Б.Батболд "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

142

ISBN:

978-9919-27-439-9

Нийтлэгдсэн:

2022-08-25

Зохиолч:

Ө. Бүжинлхам

Нийтлэгч:

Ө.Бүжинлхам

Аудио номын урт:

2цаг 24минут

Аудио номын хэмжээ:

198.7 MB

Хамаарагдах таг

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд