Ээжүүдийн нүцгэн үнэн

Ээж байна гэдэг үнэхээр гайхалтай, сайхан зүйл гэдгийг тайлбарлах, эсвэл хэрхэн мундаг ээж болох тухай өгүүлэх хэдэн арван ном, зохиол байдаг ч яг энэ ном шиг бодит үнэнийг шулуухан бичсэн нь туйлын ховор билээ. (За даа, ер нь байхгүй дээ) Номын зохиогч Кэт, Нат хоёр нийт 7 хүүхэдтэй ба “Ээжүүдийн нүцгэн үнэн” нэртэй богино видео бичлэгүүдийг сошиал сүлжээнд оруулж анх олонд танигджээ. Тэдний өвөрмөц хошин мэдрэмж, юу ч нуулгүй, нэмж хачирлалгүй өгүүлэх бодит түүхүүд нь та л ганцаараа нусаа хацартаа наан, ядарч зүдрээгүйг ойлгуулж, тайвшруулж чадна. Ээжүүдийн тухай Instagram-аас хэзээ ч олж харахгүй бодит үнэн, эмнэлэг рүү авч явсан ч хэрэглээгүй зүйлсээс эхлээд хүүхэд гараас гарах хүртэл өөр хэн ч хэлж өгөхгүй бүхнийг “Ээжүүдийн нүцгэн үнэн” ном хуваалцана. Төгс төгөлдөр ээжийн тухай үлгэр домог хийгээд төгс ээж болох гэсэн дарамтын эсрэг зоримог зогсож, та аль хэдийн хангалттай сайн ээж гэдгийг нотолно. Яг л найзтайгаа ярилцаж буй мэт хамтдаа инээж, хамтдаа тайвширч, хамтдаа бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх төдийгүй ээжийн завгүй өдрүүдийн хэдийд ч барин тавин уншихад нэн тохиромжтой ном юм. Бүтээлийг уншсан: П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

232

ISBN:

978-9919-9684-7-2

Нийтлэгдсэн:

2022-08-18

Зохиолч:

Кэт & Нат

Нийтлэгч:

“Эрдэмт Паблишинг” ХХК

Аудио номын урт:

5цаг 31минут

Аудио номын хэмжээ:

227.4 MB

Унших хувилбар:
12,000₮
Сонсох хувилбар:
15,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!