
Гүн хэлмэр
“Гүн хэлмэр” ном уран бүтээлч-уншигч үзэгч хэмээх хоёр ертөнцийг сэтгэлгээний далайцаараа холбож уран бүтээлчийн “өөрөө ч таньж олоогүй” нууцыг таны өмнө дэлгэж байна. Эл ном яруу найраг, өгүүллэг, тууж, жүжиг, кино, шүүмж судлал зэрэг уран зохиолын бүхий л төрлийг хамарч уран бүтээлчдийн ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлийн тухай өгүүлснээрээ онцлог юм. Сонгон авсан бүтээлүүдийнхээ уран сайхны онцлог, дүр бүтээх эрдмийг орчин цагийн уран зохиол судлалын шинэлэг арга зүйгээр задлан шинжилсэн нь тухайн цагтаа судлаачдын анхаарлыг зөвхөн сайн зохиол гэж дурьдагдаж өнгөрснийг гүнзгийрүүлэн судалж “дахин төрүүлсэн нь” жинхэнэ судлаачийн ажил болжээ. Залуу судлаач зохиол бүтээлд хандахдаа дэлхийн мэргэд З.Фройд, К.Г.Юнг, Ж.П.Сартр, К.Л.Стросс нарын гүн ухаан, сэтгэл судлалын ухааныг дуудан авчирч тухайн зохиолын тухай “үгийг хэлүүлж” байгаа нь олзуурхам аж.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
0
ISBN:
Нийтлэгдсэн:
2018-05-18
Зохиолч:
Х. Чойдогжамц
Нийтлэгч:
Х. Чойдогжамц
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд