Харанхуйд
Хятадын алдартай зохиолч Май Зиа "Харанхуйд" хэмээх энэ бүтээлээрээ дөрвөн жил тутам Хятадын шилдэг романд олгодог, Хятадын уран зохиолын дээд шагнал Мао Дунийн нэрэмжит шагналыг хүртсэн бөгөөд уг роман нь шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш бичигдсэн шилдэг 70 зохиолд багтсан билээ. Тагнуулын байгууллагад олон жил ажилласан зохиолчийн эл бүтээл угтаа тухайн албанд ажиллаж байсан бодит хүмүүсийн дурсамж дурдатгал юм. Зохиол дотроо "Салхи анирдагч", "Салхи тольдогч", "Салхи баригч" гэсэн гурван хэсэгтэй. Тус бүрдээ тагнуулын байгууллагын үйл ажиллагааны тухай өгүүлсэн, бодит явдлаас сэдэвлэсэн. "Салхи анирдагч"-ид радио долгион илрүүлж барих гоц сонсголтой хүмүүсийн тухай, "Салхи тольдогч"-ид радио долгионоор дамжуулсан чанд дохиог тайлж уншдаг чадварлаг мэргэжилтнүүдийн тухай, "Салхи баригч"-ид тусгай ажиллагаа явуулдаг албаныхны тухай өгүүлнэ. Хэдийн 30 гаруй хэлнээ орчуулагдсан ийм нэгэн бүтээл ийнхүү монгол уншигчдад хүрч байна. Бүтээлийг уншсан: Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
300
ISBN:
9789919966010
Нийтлэгдсэн:
2021-02-18
Зохиолч:
Май Зиа
Нийтлэгч:
Б. Гэрлээ
Аудио номын урт:
11цаг 12минут
Аудио номын хэмжээ:
922.9 MB
Хамаарагдах таг
Ижил төстэй номнууд