Хорвоогийн өнгө
“Хорвоогийн өнгө” роман нь 1971 онд хэвлэгдэн гарахдаа, намын үзэл суртлын эсрэг бичигдсэн “өнгө, мөнгөний хорвоог” сурталчилсан гэдгээр шүүмжлэгдсэн ч 21-р зууны өндөрлөгөөс энэ романыг зохиолчийн бусад романтай адил 20-р зууны Монголын утга зохиолд тэсрэлт хийсэн роман гэдгийг утга зохиол шүүмжлэгчид үнэлж байна. Анхны хэвлэлээрээ л тухайн цаг үедээ бестселлер болж байсан ба одоо ч зуун дамжин уншигдсаар байна. Царайныхаа сайханд элбэг дэлбэг амьдарч яваа ч өтлөхдөө охин Урангоогынхоо сайхнаар жаргана гэж бодож яваа Янлинхуар, сайхан хүүхэн, адтай эхийн гарт орсон Гамбаа, Самдан нарын дүрээр та бүхэн “Хорвоогийн өнгөөр” аялаарай. Аудио бүтээлийн нийт урт: 7цаг 17минут Бүтээлийг уншсан: М.Энхтуяа
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
0+
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2021-09-28
Зохиолч:
Ж. Бямба
Нийтлэгч:
Б.Жавхлан
Аудио номын урт:
7цаг 17минут
Аудио номын хэмжээ:
600.3 MB
Хамаарагдах таг
Ижил төстэй номнууд