Хуучин байшингийн цэнхэр нүдэн
Үхэр мөөрч, хонь, ямаа майлан, адуу тургих зуны өглөө эртлэн босоод, үнээгээ сааж, тугалаа хашаанд нь үлдээсэн ээж нь гэртээ ирэхээс өмнө гал түлчихээд байх гэж яаран түлээ, зомгол зуух руу хийж суугаа сөөвгөр шар охин өхөөрдөм. Тэрбээр долоон настай. Авхаалж сэргэлэн, ажилсаг. Бас моринд гарамгай. Хааяа оройн саалиар номхон, зөөлөн хөхтэй үнээ саадаг. Аавтайгаа (нагац аавыгаа аав гэдэг) хамт хаанаас хаа хүртэл морин дэл дээр алхуулж, шогшуулж, хатируулж, цогиулж явах дуртай. Аав нь өвөлжөө рүүгээ хадлангийн ургац харахаар, эсвэл гөрөөсөнд санаатай ойн зах руу явахдаа ч дагуулсаар байтал охин зарим талаар гэрт орж эмэгтэй, гадаа гарч эрэгтэй хүүхэд мэт болчихсон. Үеэл дүү Ариудаа хайртай. Ээждээ (нагац ээж нь) туслахаа хамгийн гоё гэж боддог. Ийм нэгэн моринд дуртай, Монголын радио сонсдог, хэл, “ам” хурц жаахан охин дүүтэйгээ өдрийг хэрхэн өнгөрөөдөг тухай зохиомжлон өрнүүлсэн баримтат уран сайхны зохиолоо уншигч танд өргөн барьж байна. Энэ адтай охин болбоос энхүү номыг танд, танай хүүхдүүдэд хүргэж буй сэтгүүлч Р.Оюунжаргал миний бие болно. Үйл явдал 1973-1974 онд өрнөдөг. Таалан болгооно уу. Номын эхний хоёр бүлгийг аудио болгосноо мөн санал болгож буй юм.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
146
ISBN:
Нийтлэгдсэн:
2021-04-15
Зохиолч:
Р. Оюунжаргал
Нийтлэгч:
Р.Оюунжаргал
Аудио номын урт:
52минут
Аудио номын хэмжээ:
35.8 MB
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд