Ичиго-Ичие
Бодол санааг сатааруулах зүйлсээр дүүрэн, хөнгөн зугаа, соёлын нөлөөнд хэт автсан бид хэн хэнээ сонсохоо больж, аливааг зөвхөн гаднах өнгө үзэмжээр нь дүгнэх болсон хэдий ч хүн бүрийн дотор аливаад анхаарлаа төвлөрүүлэх, бусадтай зохицон аж төрөх, амьдралыг хайрлах хаалгыг ахин нээх түлхүүр нь оршин буй. Тэр түлхүүр бол “Ичиго-Ичие” билээ. Ичиго-ичиег бүрэн ухамсарласнаар амьдралын буулга хөнгөрч, энэ хорвоогийн шинэхэн өглөө бүр, үр хүүхэд, хайртай хүмүүстэйгээ өнгөрөөх хором мөч бүхэн хэмжээлшгүй үнэ цэнтэй, анхаарал хандуулбал зохистой онцгой чухал гэдгийг бид санаж сэрдэг. Туршлагатай аялагч цүнхэндээ авч явахаасаа илүү гэртээ орхих зүйлээ сайн мэддэг гэдэг дээ. Та амьдрал хэмээх холын аянд өдөр тутмын уур бухимдал, өнгөрсөн болон ирээдүйн айдас зовлонгоо таягдан хаяж байж л жинхэнэ аз жаргалыг мэдэрч чадна. Яг одоо мэдэрч, харж буйдаа төвлөрснөөр та эгэл амьдралын өдрүүд хэчнээн гэгээтэйг, учрах тохиол бүхэн хэчнээн жаргалтай болохыг ойлгох болно. Зохиолч: Хэктор Гарсиа ба Францез Мираллэс Аудио бүтээлийн нийт урт: 3 цаг 13 минут Зохиолыг уншсан: Ц.Содчимэг Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
144
ISBN:
978-9919-9547-7-2
Нийтлэгдсэн:
2021-03-11
Зохиолч:
Хэктор Гарсиа ба Францез Мираллэс
Нийтлэгч:
Зеролекс ХХК
Аудио номын урт:
3цаг 9минут
Аудио номын хэмжээ:
130.3 MB
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд