Жаран цагаан хонь /БҮТЭН/

I Болон II-р хэсэг хамтдаа байгаа тул I хэсгийг өмнө нь авсан хүн худалдан авахдаа анхаарна уу! 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн баривчлагдаж, 10 жилийн хорих ялаар таслууулан хоригдсон Баасан лам найман жилийн дараа төрсөн нутагтаа буцаж ирнэ. Тэрбээр явсан газар, үзсэн зовлонгоо ах дүү, элгэн садандаа хуваалцахгүйгээр хатуу шийджээ. Баасанг хаагуур юу хийж яваад ирснийг мэдэх гэсэн нутгийнхны хүсэл талаар болж, Баасан ч үнэнийг удаан нуухаас халширч нутгаасаа дайжихаар шийднэ. Бас олон хүүхэдтэй болсон Сэндмааг тэр дахин бодохгүйгээр орхихоор шийджээ. Сэндмаа Баасангийн халуун хайр хэвээр байгааг харж баярлах боловч амьдралын тойргоос гарахын аргагүй болсон байлаа. Хайртай хоёр ийнхүү хувь заяаны эрхэнд салж хол амьдрах мөч эхлээд удаагүй байтал Анхдугаар таван жилийн төлөвлөгөө эхлэв. Хатуу хүтүү энэ төлөвлөгөөг биелүүлэхэд хүн бүр хүчин зүтгэх учиртай болов. Баасан огт санамсаргүйгээр нутаг буцах ёстой болжээ... Баасан, Сэндмаа нарын ээдрээтэй хайр дурлал, анхдугаар таван жилийн төлөвлөгөөний үеийн малчдын хүнд хүчир амьдралын тухай Жаран Цагаан Хонь романаас үргэлжлүүлэн сонсоорой. Зохиолч: Цэдэвдамбын Оюунгэрэл, Жеффри Л. Фолт Зохиолыг уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх Уртын дуучин: Б.Цэрэндагва Хөгжмийн зохиол: Н.Жанцанноров "Хутагтын сахиус" Бүтээлийн нийт урт: 26 цаг 26 минут "М нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2020 он

Ангилал:

Түүхэн

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-01-19

Нийтлэгч:

Ц. Оюунгэрэл

Аудио хувилбар

₮28,000

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.