Манлайлагчид сүүлд нь иддэг

Манлайлагчид сүүлд нь иддэг

Хүн бүрийн дотор өөрийн байгууллага, хамт олноо араасаа дагуулж, удирдан манлайлах нууцхан хүсэл бий. Гэхдээ, Манлайлах гэдэг маань яг юусан билээ. Ажилчдаа харцаараа хөдөлгөдөг чанга даргыг манлайлагч гэх үү? Эсвэл компанидаа ашиг орлого ихээр авчирдаг хүнийг манлайлагч гэх юм уу? Ер нь хүн болгонд бусдыгаа манлайлах боломж бий юу? Бид гэр бүл, ажил, хамт олон, найз нөхөд гээд өдөр тутамдаа манлайллын үнэнтэй нүүр тулж байдаг. Та дарга, цэрэг аль нь байсан ч ялгаагүй удирдах эсвэл удирдуулах гэсэн сонголттой учрах болно. Бид яаж ч хөгжсөн, хэчнээн цахим эринд шилжсэн ч гэлээ хүмүүсийн амьд харилцаанаас зайлсхийх чадахгүй бөгөөд удирдан манлайлах зарчим хэзээ ч өөрчлөгдөхгүй юм. Таны мэргэжил, чадамж ямар ч бай та манлайллын жинхэнэ бодит үнэнийг мэдэлгүйгээр ажил амьдралын харилцаанд оролцох нь дайнд гар нүцгэн орохоос юуны ялгаа. Амь өрссөн чухал шийдвэр гаргах, гэр бүл хамт олныхоо төлөө хариуцлага хүлээх үед бидний бие махбод хэрхэн ажилладаг, тархинд ямар үйл явц өрнөдөг талаар та заавал мэдэх шаардлагатай. Удирдлага, манлайллын уг үндсийг бодит амьдрал дээр, хүний биеийн эд эсийн түвшинд хүртэл нарийвчлан тайлбарлаж, цомхон хамт олноос томхон корпорац хүртэл хэрхэн өөдлөн дэвжих талаар энгийн ойлгомжтойгоор өгүүлэх, дэлхийн гуч гаруй оронд орчуулагдан гарсан алдарт “Манлайлагчид сүүлд нь иддэг” номыг танд санал болгож байна.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

334

ISBN:

978-9919-9547-5-8

Нийтлэгдсэн:

2022-03-28

Зохиолч:

Саймон Синек

Нийтлэгч:

Зеролекс ХХК

Унших хувилбар:
6,000₮
-50%
12,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!