Мэдээллийн дайны зэвсэг буюу сэтгэцэд нөлөөт үйлчлэл

Мэдээллийн дайны зэвсэг буюу сэтгэцэд нөлөөт үйлчлэл

Шинэ мэдээллийн зэвсгийн орчин үеийн технологи ба дэлхийг хамарсан мэдээллийн нэгдсэн орон зай бий болж байгаа нь гадаадын цэрэг, тусгай албадын зүгээс «мэдээллийн операци» явуулах боломжийг олгож байна. XXI зуунд мэдээллийн дайны арга барил, арга замууд улам нарийн, мөн аюултай шинж рүүгээ орлоо. Өнөө үед мэдээллийн довтолгооныг төлөвлөн хэрэгжүүлж буй хүмүүс нь техник технологийн мэргэжлийн хувьд өндөр бэлтгэгдсэн байхын зэрэгцээ сэтгэл зүйн салбарын орчин үеийн мэдлэгээр өвч зэвсэглэжээ. Шууд чиглэсэн суртал нэвтрүүлгийн оронд олон нийтийг хамарсан ховс (гипноз) гарч ирсэн ба үүнд бүхэл бүтэн улс орон, ард түмэн нэрвэгдэж байна. Ийнхүү бөөгийн бөөлөлтөөс эхэлсэн хүмүүн бид өнөө цагт психотехнологид (сэтгэцэд нөлөөт) хүрч ирсэн ба үүний тусламжтайгаар хүний бодол санаа, сэтгэцийн байдал, зан төлөвт нууц нөлөөлөл хэрэгжүүлэх хэмжээнд хүрчээ. Орчин үеийн психотехнологийн гол онцлог бол ухамсрыг алгасан хүний сэтгэхүй, далд ухамсарт нөлөөлдөгт оршино. Үүнээс болж бид эргэцүүлэн бодож, логик (учир зүйн) үндэслэлтэй шийдвэр гаргаж чадахгүйд хүрэх ба энэ нь хүсэл зоригийн эрх чөлөөгөө алдаж байна гэсэн үг юм. Үр дүнд нь хүмүүсийн зан төлөв, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөл тэр битгий хэл эрүүл мэнд гээд бүх амьдрал маань бусдын хяналтанд орно.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

180

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-09-10

Зохиолч:

Ц. Насанбат

Нийтлэгч:

Ц.Насанбат

Унших хувилбар:
18,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!

Ижил төстэй номнууд