Миний эх орон - Миний тоонот

Миний эх орон - Миний тоонот

Хэдэн жилийн өмнө намар цаг Алтайд явахдаа Ховд голын Баян нуурын тавилан дээр түр саатаж билээ. Ховд голын ус хүүхдийн сэтгэл шиг тунгалагхан мэлмэрээд, намрын алтан улиас ганц хоёр навчаа харуусах мэт уснаа орхин, аян замд баахан алжаасан бид дуу шуу цөөнтэй бодол болон Алтайгаа халиаж суусан сан. Тэртээ умард тэнгэрийн мандалд Хархираа Түргэний бадамласан цагаан оргилууд бага насны гэгээн зөгнөлд ургадаг асан үлгэрийн орныг санагдуулан, өмнөхөн талд Цамбагарав гэж бардам нэртэй их уул цаст оргилынхоо сэрүүн цагаан салхийг бидний зүг илгээн байлаа. “Чи бас азтай хүн шүү!” гэж ямар нэгэн далдын юм чихнээ шивнэхүйд “Би бас азтай хүн шүү” гэж дотроо давтан хэлж билээ. Тэгтэл “Энэ сайхан эх орон чинь хаанаас эхэлсэн билээ?” гэж өөрөөсөө асуун Онон голын хойд бие Галт хан гэдэг хадат хөх уулын өвөрт, орхигдсон өвөлжөөний арын дэнжид байдаг тоонотоо харах шиг болсон. Эхээс төрөхдөө хүйсийг минь булж дарсан тоонот хэмээх тэр нэг элгэн хүрэн чулуу юутай бүлээхэн санагддаг билээ. Тоонот гэрээ барих хүн төрлөө гэж тоонот гэсэн тохмын чинээхэн газраас эх орон минь эхэлсэн гэлтэй. Тэндээс амьдралын минь өлзийт зам эхэлж би эх орноо таньсан...

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

186

ISBN:

978-99973-0-105-5

Нийтлэгдсэн:

2021-05-19

Зохиолч:

С. Эрдэнэ

Нийтлэгч:

Э.Бат-Үүл