Монголчуудын тэнгэр үзэл, тэнгэр шүтлэг

Монголчуудын тэнгэр үзэл, тэнгэр шүтлэг

Монголын бөө мөргөлийг сонирхон судлагчид сүүлийн үед олон болжээ. Буддизмын сургаал номлол олон зуун жил нийгмийн бүх давхаргад ноёлж байв. 1921 онд коминтернийн нөлөөнд орсноосоо хойш шашин шүтэх эрхээ бага багаар алдан, шашингүйн үзлийн туг дор нийтээрээ нэгдсэн БНМАУ-ын иргэд 1990 онд Ардчилсан хувьсгал хийж байж шүтэх бишрэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй золгосон. Энэ үеэс хойш бөө мөргөл, Тэнгэр шүтлэгийн дахин сэргэлт эхлэв. Хийрхэл туйлшрал, эс мэдэхийн шаналан, үл итгэхийн зовлон, мэдэмхийрэл, шинэ соёлын түрэлт, угсаатны түүхэн ой санамж сэрэхүй, зальт этгээдүүдийн ашиг олох уран арга, бусад шашны төлөөлөгчдийн зүгээс ирж буй ил далд эсэргүүцэл, үгүйсгэл гээд туйлын адармаатай орчилдоон дунд монголчуудын нэг хэсэг нь Тэнгэр шүтлэг, Тэнгэр үзлээ сэргээн босгож байна. Энэ бол байгаа мэт боловч байхгүйг бий болгох хачирхалтай гэмээр үзэгдэл юм. Хамгийн гол нь үүнийг хэн нэгэн сэдэж зохион байгуулаагүй, аяндаа бий болж, цэгцрэх шатандаа орсон үзэгдэл гэдгээрээ анхаарал татна.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

200

ISBN:

978-9919-25-180-2

Нийтлэгдсэн:

2021-10-26

Зохиолч:

Б. Галаарид

Нийтлэгч:

Т.Дагвадорж

Санамж: Та энэхүү номыг худалдан авсанаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!

Ижил төстэй номнууд