No Filter: Инстаграмын бодит түүх

2020 оны Financial Times болон McKinsey Business Book-ын ялагч Fortune, The Financial Times, The Economics, Inc. Magazine, болон NPR-аас "Шилдэг ном"-оор нэрлэгдсэн No Filter: Инстаграмын бодит түүх таны гарт хүрч байна. Бүтээлийг уншсан: С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он. 2010 онд Кевин Систром, Майк Крейгер нар гэрэл зураг цахим орчинд хуваалцах боломжтой энгийн, нүд булаам онцлогтой “Instagram” аппликейшнийг олон нийтэд танилцуулсан. Үүсгэн байгуулагчид аппликейшнийхаа тусламжтайгаар фото зурагчид, уран бүтээлчдийг бий болгож, маш богино хугацаанд тэднийг чиг хандлага тодорхойлогч болгож байв. Байгуулагдаад хоёр жил хүрэхгүй хугацаанд “Facebook”-ийн анхаарлыг татаж, Марк Цукерберг түүхэн дүн болох 1 тэрбум ам.доллароор 13-хан ажилтантай “Instagram”-ийг худалдан авсан юм. Энэ нь төгс амжилт бүхий “Instragram”-ийн түүхийг төгсгөж ч мэдэхээр байлаа. Гэвч үүсгэн байгуулагчид “Instagram”-ийн гол давуу тал, брэнд, өвөрмөц онцлогийг хадгалж, өөрсдийн аппликейшнийг олон нийтийн сүлжээний аварга компаниас тусад нь байлгахаар хичээж байв. Тэд ажилчиддаа үнэхээр шаардлагатай тохиолдолд л өөрчлөлт хийхийг зөвлөж, “Facebook”-ийн “Бүтээлч болон алдартай хүмүүсийг онцлох стратеги, ямар ч хамаагүй зардлаар өсөлтөө нэмэгдүүл гэх философи”-д уусаж болохгүй талаар сануулж байлаа. “Facebook”-ийн Гүйцэтгэх захирал Марк Цукерберг үүсгэн байгуулагчдын хараат бус байдлыг дэмжиж байсан хэдий ч “Instragram” 1 тэрбум хэрэглэгчтэй болж байсан үед амжилтанд нь саад болж байгаа нь мэдрэгдэж эхлэв. Бүгд шахуу компанийн амжилт авчирсан үнэ цэнийг хадгалхаар улайран байхад харин Фрайер нь “Instagram”-ийн үүсгэн байгуулагчид, ажилчид, удирдлагууд, өрсөлдөгчид, “Vogue” сэтгүүлийн Анна Винтур, Кардашиан-Женнерийн Эзэнт гүрний Крис Женнер, дэлхий даяарх нөлөөлөгчдийн тусламжтайгаар “Instragram” нь хэрхэн бидний өөрсдийгөө илэрхийлэх, хооллох, аялах, хоорондын харилцааг үндсээр нь өөрчилж байгааг бодитоор харуулах хэнд ч байхгүй мэдээлэлтэй байв. “No Filter” номонд “Instagram” өнөөгийн нийгмийн тусгал болж буй талаар, бидэнд асуудал дагуулж буй технологийн хэт их хамаарал, төгс төгөлдөрийн төлөөх хүсэл болон өнөө цагт чухалд тооцогдох болсон бидний анхаарлыг татах гол зорилгоо болгосон технологийн дайны талаар өгүүлжээ.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

440

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-08-14

Зохиолч:

Сара Фрайер

Нийтлэгч:

Юнайтед Бизнес Ривюү

Аудио номын урт:

13цаг 13минут

Аудио номын хэмжээ:

1.1 GB

Хамаарагдах таг

Унших хувилбар:
14,900₮
Сонсох хувилбар:
24,900₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авсанаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!