Ойд бүгсэн сүнс

Хэсэглэлээс : Нэгэн өвөл байсан гэдэг их л хүйтэн байж л дээ. Содном зайран энэ уулнаас, ойгоос ер буудаггүй байсан гэдэг тэр өвөл идшийг нь оройтуулаад цасанд боогдчихсон юм гэсэн манай аав л Зайрантанд шөлний юмыг нь, аар саар зүйлийг нь дөхүүлдэг байсан гэдэг. Аргагүй л дээ машинаараа л хөндлөн гулд давхидаг хүн байсан шүү дээ. Аав болон Дугарын аав, ээж энэ гурав. Дээшээ наашаа гэсэн үг өгсөж яваад машин нь цасанд суучхаж л дээ. Зайрантан тэднийг саатсаныг мэдээд төрөөд удаагүй ээжийг чинь үлдээгээд доошоо ойгоос бууж яваад хэсэг хүмүүстэй таарсан нь шоронгоос оргож явсан танхай хулгайч нартай нүүрэлдчихсэн гэдэг. Өвгөн зайранг жаал ноолж байгаад мөрөөр нь тэд гүйчихсэн юм байна л даа. Зайрантан мэдээж охиноо аврахаар ардаас нь л ухасхийсэн гэдэг Содном гуай ойг доргитол шүгэлдэж, хашхирсан гэсэн цуу яриа байдаг. Энийг дор байсан өнөө гурав сонсоод аав алдаг оног бууддаг буугаа аваад ой руу явган өгссөн хэрэг Дугарын аав, ээж ч дагаад явалгүй яахав. Тэд алхсаар бүрэнхийтэй уралдан өвөлжөөн дээр ирэхэд гадаа хоёр хүн үхчихсэн гэрт ороход ээж чинь бүр аймшигтай байсан гэдэг тэрийг ах нь ярьж чадахгүй нь дүү минь ... /Болсон явдлаас сэдэвлэн бичсэн анхны зохиол маань юм. Анхны юм бүхэн алдаа өө гардаг. Алдааг маш бага гаргасан байх гэж итгэж байна. Өөрөө ч их сонирхон догдлон бичлээ... / “Ойд бидний мэдэхгүй олон зүйлс нуугдаж байж болох юм” Хүндэтгэсэн : Хард Билгүүн

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

43

ISBN:

Нийтлэгдсэн:

2023-04-10

Зохиолч:

Хард Билгүүн

Нийтлэгч:

Ц.Билгүүн

Аудио номын урт:

2цаг 13минут

Аудио номын хэмжээ:

91.8 MB

Хамаарагдах ангилал

Унших хувилбар:
5,900₮
Сонсох хувилбар:
7,900₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!