"Healthy Life" подкаст #3: ХОДООДНЫ ӨВЧЛӨЛ...

Та нэвтэрч орно уу!

"Healthy Life" подкаст #3: ХОДООДНЫ ӨВЧЛӨЛ...

АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын танхимын багш, Монгол Япон эмнэлгийн дурангийн эмч, Анагаах Ухааны Доктор Б.Гантуяа оролцож "ХОДООДНЫ ӨВЧЛӨЛ БА ТҮҮНИЙ ШАЛТГААН, хэрхэн урьдчилан сэргийлэх болон ямар арга хэмжээ авах вэ? сэдвийн хүрээнд ярилцлаа. Ходоодны хурц ба архаг өвчлөлүүд байдаг. Үүнд ходоодны үрэвсэлт өвчин, ходоодны болон 12 хуруу гэдэсний шарх, шархлаат өвчин цаашлаад ходоодны хавдар орно. Эдгээрийг үүсгэж байгаа олон шалтгаан байдгаас голлох нэг шалтгаан нь хоол хүнс юм. Тухайлбал, халдварлагдсан буюу янз бүрийн нян бактериар үүсгэгдсэн, буруу хадгалсан хоол хүнс, тослог, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэж байгаа нь үүнд нөлөөлж байна. Монголчууд бид эртнээс хүйтний улиралд уураг ихтэй махан хоол хүнс хэрэглэж дулааны улиралд ходоодоо амраах зорилгоор махан хоолноос татгалзсаар иржээ. Махан хоол их хэрэглэдэг эдгээр үеүддээ ходоодны орчноо тэнцвэржүүлэх зорилгоор хужраар амталж хэрэглэдэг байсан аж. Сүүлийн нэг жарны туршид бидний дийлэнх нь суурин иргэншилд шилжиж өвөл зунгүй махан хоол хүнс хэрэглэх болсон нь эрүүл мэндэд ч тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлж эхлээд байна. Учир нь махнаас авах уураг, шим тэжээлийг хангалттай сайн задалж, боловсруулахын тулд бидэнд дасгал хөдөлгөөн, хүйтэн ширүүн уур амьсгал, хүнд хүчир биеийн хөдөлмөр чухал байдаг. Гэтэл хүйтний улиралд хотын иргэд бид нэг газраас нөгөө газарт хүрэхдээ богино замыг бага хугацаанд туулан дулаан газар ажиллаж, амьдарч байна. Дээрээс нь даяарчлалын нөлөө Монголчууд бидний хооллох соёлд мөн нөлөөлөх болсон.

Ангилал:

Эрүүл мэнд, Эрүүл ахуй

Хугацаа:

20 минут

Нийтлэгдсэн:

2022-10-27

Суваг:

HealthyLife Podcast Эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл