#1 Нөхцөл байдлыг бусдаас шаардах биш, бий болгож амьдарцгаая

Та нэвтэрч орно уу!

#1 Нөхцөл байдлыг бусдаас шаардах биш, бий болгож амьдарцгаая

Миний өглөө цуврал подкастын эхний дугаарт судлаач, доктор Батхишиг оролцлоо. Түүний хувьд АНУ-ын Колорадо мужийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан, АНУ-ын Истэрн их сургуульд удирдлагын хөгжил ба менежментийн чиглэлээр эчнээ сургуульд суралцаж диплом авсан, Их Британийн Манчестерийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан, МУИС-ийн Биологийн факультетыг, биотехнологич мэргэжлээр төгссөн. МУИС-ийн Англи хэлний 3 жилийн оройн ангид суралцаж диплом авсан. Байгаль орчны засаглалын ажлын хэсгийн гишүүн (Environmental Governance Working Group at CSU), Хамтын хамгааллын төвийн гишүүн (Center for Collaborative Conservation at CSU), Бэлчээрийн менежментийн холбооны гишүүн (SRM), Америкийн их сургуулийн эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн гишүүн (AAUW), Хамтын өмчлөл судлалын олон улсын нийгэмлэгийн гишүүн (IASCP), Монгол судлалын Америкийн төвийн гишүүн (ACMS) Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын 18 жилийн туршлагатай. Нутаг түншлэл ХХК-ийн үүсгэн байгуулагчийн нэг, гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Алтай Соёны бүс нутгийн хамгаалал” төслийн богино хугаацааны зөвлөх , НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Газрын тогтвортой менежмент” төслийн богино хугаацааны зөвлөх , АНУ-ын Колорадо мужийн их сургуульд эрдэм шинжилгээ ба судалгааны ажилтан, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Ногоон Алт” төслийн богино хугаацаны зөвлөх, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Хөдөө орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Дэлхийн зөн ОУБ-д Стратеги төлөвлөлт хариуцсан үндэсний зохицуулагч, Дэлхийн зөн ОУБ-д Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан үндэсний зохицуулагч зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Ангилал:

Боловсрол

Хугацаа:

9 минут

Нийтлэгдсэн:

2021-08-30

Суваг:

Миний өглөө