
Сайн уу, Айдас минь
Тухтай бүсдээ шигдэх дуртай хулчгар охиноос, бүтэлгүйтэл, үл тоомсорлол, саад бэрхшээлээс халгах айдсаа ялж, шүүмжлэл болон бусдын хүлээлтийг өөр өнцгөөс харж, өсөн дэвжиж чадах эрэмгий зоригтой эмэгтэй болж өөрчлөгдсөн нэгэн түүхийг танд хүргэж буйдаа баяртай байна. Та ч бас айдгаа авдартаа хийх гээд нэг зориглоод үзэх үү? Бусдын чихэнд тааламжтай сонсогддог гэж итгэсэн зүйлсээр өөрийгөө төөрөгдүүлэхгүй байж чадаж гэмээнэ бид өөрсдийн жинхэнэ төрхийг нээн илрүүлж чадах билээ. Үүнийг ухварлан ойлгож, өөрийнхөө шидээвэр хувилбар болоход тань энэхүү ном тус дэм болох нь дамжиггүй. Амьд явахын нэгээхэн утга учир энэ биш гэж үү? Тухтай бүсдээ шигдэж, урсгал даган хөвөх тусам л амьдрал алав хийх төдийд урсаад өнгөрнө. Учир нь эмэгтэй хүн байна гэдэг нь тухтай бүсдээ шигдэж үлдэх шалтаг биш, тэндээсээ гарч ирэх шалтгаан юм. Мишель Полерын өөрийнхөө айдсыг үлдэн хөөж, хүсэн мөрөөдсөн амьдралынхаа төлөө тэмцсэн энэхүү түүх нь танд амжилтын жинхэнэ дайсан нь бүтэлгүйтэл бус, тав тух юмаа гэдгийг ой тоондоо ортол ойлгуулах болно.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
336
ISBN:
978-9919-9602-0-9
Нийтлэгдсэн:
2021-04-26
Зохиолч:
Мишель Полер
Нийтлэгч:
Зеролекс ХХК
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд