
Сонгодог хөгжим
“Сонгодог хөгжим” номыг олон нийтийн хөгжмийн боловсролд зориулан бүтээсэн юм. Дэлхийн суут 32 хөгжмийн зохиолчийн амьдрал, уран бүтээлийн замналын товчоон, соёлт хүн төрөлхтөн үеийн үед сонсон, сэтгэлээ хөглөж, танин мэдэж, мэдлэгээ нэмж ирсэн туршлагыг монгол хүүхэд багачууд, залуустаа хүртээх зорилгоор ажилласан билээ. Суут хөгжмийн зохиолч олон. Тэднээс бүтээл туурвил, нэр алдар нь дэлхий даяар өргөн хүрээнд түгсэн хэдийг нь сонгож, туулсан амьдрал, туучсан жаргал, зовлон, оюун бодлоос нь “урган”, “урсан” төрсөн гайхамшигт бүтээлүүдийнх нь талаар тайлбарлан өгүүлэхдээ уншигчид эдгээр уран бүтээлч байгалиас заяасан авьяас, онгодынхоо эзэн нь аль эсвэл “боол” нь байсан эсэхийн талаар ч эргэцүүлэн бодоосой, цаашид улам сонирхон судлаасай гэж хүссэн. Номын агуулгыг хөгжмийн зохиолчдын бага, идэр нас, уран бүтээлийн эхэн, оргил, төгсгөл үе гэсэн байдлаар хэсэгчлэн тайлбарлаж бүрдүүлсэн. Ашигласан эх сурвалж ихэвчлэн орос хэл дээрх ном, гарын авлага, урлаг судлаачдын бүтээлүүд, тайлбар толиуд юм. Шаардлагатай үед англи хэл дээрх материалуудыг ч судалж байв. Сонгодог хөгжим гэдэг бол Европын урлаг. Судлах явцдаа тус тивийн XVI зуунаас хойших амьдралтай танилцдаг тул түүх, тэр дундаа улс орнууд, үндэстнүүдийн тухай мэдлэгтэй болдгоор онцлог. Энэ бол ном бүтээсний, мөн уншигчдын хувьд ч давхар давхар олз юм.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
241
ISBN:
978-99978-0-859-2
Нийтлэгдсэн:
2021-04-30
Зохиолч:
Р. Оюунжаргал
Нийтлэгч:
Р.Оюунжаргал
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд