Super IQ Maths - Teacher's guide

Super IQ Maths - Teacher's guide

Teacher's guide - Анхан шат 5-12 насны хүүхдүүддээ Сингапур улсын боловсролоос суралцах боломжийг олгох зорилгоор Ло Чен И багшийн Super IQ maths анхан, дунд, ахисан түвшний хөтөлбөрүүдийг Сингапур улсын SAP байгууллагын албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаадаа баяртай байна. Бидний бэлтгэн хүргэж буй энэхүү Super IQ Maths хөтөлбөрт монголын үндэсний цөм хөтөлбөрийг дэмжин эзэмшүүлэх, мөн чадвартай хэрхэн уялдах байдал, цаашид гүнзгийрүүлэн суралцах хүсэлтэй сурагчдад зохих ямар чадамж эзэмшүүлэхэд чиглэгдсэн анхан шатны 32 цагийн хичээлийн төлөвлөлтийг энд багтаасан байгаа. Багш та энэ хөтөлбөрийг бэлтгэсэн хичээлийн төлөвлөлтийн дагуу сургалтын үйл ажиллагаагаа явуулахад ямар хялбар болохыг мэдрэх болно. Энэхүү хөтөлбөрийг та хаанаас ч, хэзээ ч хүлээн авч сурагчдад түгээж болох бөгөөд заавал сургуулийн орчин, мэргэжлийн багш шаардагдахгүйгээр хүүхдэд хүргэх бүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Өөрөөр хэлбэл, шинийг эрж хайж, хүүхдэдээ шинэ бүхнийг мэдүүлэхийг зорьдог багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, эмээ өвөө гээд хэн бүхэнд манай хөтөлбөрийг ашиглахад хялбар байхаар загварчилсан байгаа. 5-12 насны хүүхдүүд энэхүү хөтөлбөрийг судалснаар сонирхолтой, хөгжилтэй, бүтээлч аргаар математикийн мэдлэг, ойлголтыг эзэмшихийн зэрэгцээ бие даан сэтгэн бодох, дүн шинжилгээ хийх, хариултыг олох, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх чадвартай болно. Super IQ Math хөтөлбөрөөр суралцах гэж буй сурагчдадаа болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нар, эцэг эхчүүддээ амжилт хүсье.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

5+

Хуудасны тоо:

87

ISBN:

Нийтлэгдсэн:

2022-05-03

Зохиолч:

Ло Чен И

Нийтлэгч:

Mongolia Digital School

Mplus апп дээрээс үнэгүй унших боломжтой.

Ижил төстэй номнууд