
Таро хөзрийн гайхамшиг
Дэлхий даяар хүмүүс таро хөзрийг мэргэлэх гэхээсээ илүүтэй дотор хүн, дотоод ухамсар, сүнслэг дээд оршихуй (spirituality)-тайгаа холбогдох, цаашдын ажил хэргээ төлөвлөх, амьдралд илүү бодитоор, эрүүл ухаанаар хандах, сэтгэл санаагаа цэгцлэх, тайвшрах, стресс тайлах, хэрэг явдлын зүг чиг гаргах зэрэг олон зорилгоор нас хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, эд хөрөнгө, нийгмийн гарал үүсэл, үндэс угсаа үл хамааран судлан суралцаж, өдөр тутамдаа ашиглаж байна. Энэхүү гарын авлага нь таро хөзрийн үүх түүх, үүсэл гарвалаас эхлэн хөзөртэй хэрхэн харьцах, цэвэрлэгээ болон хамгаалалт хэрхэн хийх, ямар асуулт асууж, ямар өрөг байрлалаар хөзрөө дэлгэн тавих, мөн таро хөзрийн 78 ширхэг хөзөр тус бүр ямар утга дайдаг, тэдгээрийг хэрхэн тайлж унших, таро хөзрийн тоо, өнгө, дүрс бэлгэдэл ямар утга учир илэрхийлдэг болохыг цогцоор нь багтааснаараа онцлог бүтээл юм. Энэ ном нь хөзөр сонгон авч, хольж, тэр дундаасаа хөзөр сугалан авч, хөзөрт дүрслэгдсэн үйл хөдлөлийг ажиж, түүнээс хөзрийн дайх товч утгыг ой тойндоо шингээж, улмаар хөзрөө өөрийн болгох тухай өгүүлнэ. Гарын авлага маань таро хөзөртэй дөнгөж танилцаж буй анхлан суралцагчаас эхлээд хөзрийн талаар дориун мэдлэгтэй, өндөр ур чадвартай хэн бүхэнд өгөөжтэй ширээний ном, эрхэм нөхөр нь болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
222
ISBN:
978-9919-23-261-0
Нийтлэгдсэн:
2021-05-27
Зохиолч:
Н. Хулан
Нийтлэгч:
Н.Хулан
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд