Үрэвслийг эмчлэх нь

Үрэвслийг эмчлэх нь

Зүрх, судасны өвчин, үе мөчний үрэвсэл, чихрийн шижин, багтраа, Альцгеймерийн өвчин, ясны сийрэгжилт, хөгшрөлттэй холбоотой өвчнүүдийг анагаах энгийн алхмууд. Үрэвслийг юу үүсгэдэг, биеийн өвчинтэй ямар харилцаа холбоотой, хамгийн чухал нь үрэвслийн эрсдлийг бууруулахын тулд ямар алхмуудыг хийх хэрэгтэйг тайлбарлахад энэ номын зорилго оршино. Энэ ном эрүүл амьдрахад туслах өөрчлөлтүүдийг нэн даруй эхлэхэд хэрэгтэй мэдээллийг танд өгөхөд зориулагдсан. Ном гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэгт, үрэвсэл гэж юу болох, үрэвсэл яаж хүний биеийг хамгаалж, эсвэл гэмтээж байдаг талаар бичсэн. Нэгдүгээр хэсгийн төгсгөлд Үрэвслийн эрсдэлийг үнэлэх асуумж байгаа, үүгээр та өөрийн эрсдэлт зүйлсийг шинжлэх учиртай, хариултаас тань хамаарч бусад бүлэг рүү таныг чиглүүлнэ. Хоёрдугаар хэсэгт үрэвслийн уялдаа холбооны талаар зарим өвчин болон үрэвслийн хоорондын хамаарал, тэдгээр нь үрэвсэлт өвчний эрсдлийг хэрхэн ихэсгэдэг талаар өгүүлнэ. Гуравдугаар хэсэгт өнөөдөр, мөн ирээдүйд биеэ хэрхэн тордох тухай зөвлөгөөнүүдийг орууллаа. Амьдралын хэв маягийн өөрчлөлтүүд, эмнэлгийн шинжилгээнүүд, шинэ үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүд, зайлсхийх шаардлагатай үрэвслийн нуугдмал шалтгаанууд гэх мэт зөвлөгөө бий. Гуравдугаар хэсгийн “Үрэвслийн эсрэг тоглоомын төлөвлөгөө” бүлэгт үрэвслээс урьдчилан сэргийлэх, эсвэл үрэвслийг бууруулах хамгийн сайн аргуудыг зөвлөлөө. Үрэвслийн уялдаа холбоо нь анагаахын бүх салбарыг хамарна. Судлаад шинжлэх тусам энэхүү уялдаа холбоо улам нягт, нарийн болохыг тогтоож, үрэвслийг юу өдөөдөг талаарх ойлголт улам нарийсч байна. Энэ талын судалгаануудын ач тус тоймгүй их. Үрэвслийн явцыг хангалттай хэмжээнд барьж тогтоосноор, олон хүний амь насыг авдаг зүрх, судасны өвчин, аутоиммун эмгэгүүд, багтраа, чихрийн шижин зэрэг өвчнүүдийг энгийн ханиадтай адил хялбархан эмчлэх боломж бүрдэнэ. Зарим өвчнүүдээс _бүрэн _урьдчилан _сэргийлэх магадлал ихэснэ. Тэр болтол, өөрсдийгөө аль болох эрүүл, урт наслуулахад туслах чухал алхмуудыг бид хийх хэрэгтэй бөгөөд энэ номын гол зорилго энэ юм.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

274

ISBN:

9789919259655

Нийтлэгдсэн:

2022-03-02

Зохиолч:

Виллиам Жоел Меггс

Нийтлэгч:

Ж.Бадамцэцэг

Унших хувилбар:
29,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!

Ижил төстэй номнууд